Friday, July 9, 2010

Дуучин Монгол Улсын Гавъяат Жүжигчин Самандын Жавхлангийн “Өмөлзөж Харамлах Нутаг” цомгоо танилцуулах Түмний Минь Дуртай Дуунууд Амeриkийн Нэгдсэн Улс

Дуучин Монгол Улсын Гавъяат Жүжигчин Самандын Жавхлангийн “Өмөлзөж Харамлах
Нутаг” цомгоо танилцуулах Түмний Минь Дуртай Дуунууд Амeриkийн Нэгдсэн Улс дахь
аялан тоглолт


Түмний минь Дуртай Дуунууд уран бүтээлийн тоглолт нь Монголд 7 өдөр дараалан
тоглож монголын шоу бизнэст рэкөрд тогтоосон юм. МУГЖ Самандын Жавхлан энэхүү
тоглолтоороо монгол улсыг бүхэлд нь тойрч мөн гадаадад япон , солонгос , орос
улсуудад амьдран суугаа монголчууддаа тоглолтоо зориулсан.

Дуучин МУГЖ Самандын Жавхлангын Өмөлзөж Харамлах Нутаг цомгоо танилцуулхын
ялдамд та бүхний сэтгэл зүрхийг гэгэлзүүлдэг Алсад суугаа ээж, Ааваа дуулая,
Чи минь байгаа хойно, Насан багын дурсамж , Ээжийн чанасан чай, ямархан сэтгэл
мартхын бэ , Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин, Монголын үнэртэй салхи
дуунуудаараа ая дууны цэнхэр хадаг өргөн барина.


Тоглолт 2010 оны 7 сард Монгол үндэсний наадмыг тохиолдуулан АмeриkийнНэгдсэн
Улсын Chicago, Washington DC, Denver, Seattle, Oakland, Los Angeles
хотуудад болно.
Тоглолтын тасалбар $60
For more info: (773) 641-9189 or (312) 404-2091, (301) 755-7988

Тоглолтын хуваарь. 2010 оны 7-р сар

7-н сарын 10-нд Чикаго хотод 20 цагаас Hanging
Gardens-д/8301 West Belmont Ave. River Grove, IL 60171
http://www.hanginggardensbanquets.com/contact_us.htm

7-н сарын 11-нд Вашингтон хотод 20 цагаас The Salsa Room 2619 Columbia Pike
Arlington, VA 22204


http://thesalsaroom.net/main/index.php?option=com_salsa&Itemid=26

7-н сарын 14-нд Денвер хотод 20 цагаас UB Café-д /2740 South Havana Street
Aurora, CO


7-н сарын 16-нд Seattle хотод 20 цагаас Coming
Soon
7-н сарын 17-нд Санфрациско хотод 20 цагаас Kimball’s Carnival-д /522 2nd Street
Oakland, CA 94607

http://www.wix.com/kimballscarnival/home

7-н сарын 18-нд Лос-Анжелес хотод 20 цагаас Express Night Club-д /5400 Wilshire
Blvd. Los Angeles, CA

http://www.expressnightclub.com/index.html


Тоглолтын ерөнхий зохион байгуулагч
www.partymongolevents.com
www.cravepictures.com

Дуучин МУГЖ Самандын Жавхлангын уран бүтээлтэй танилцах , түүнтэй холбогдохыг
хүсвэл дагалдах линк дээр дарна уу ?

http://javkhlansamand.blogspot.com/
http://www.youtube.com/javkhlansamand
http://twitter.com/javkhlansamand
http://www.myspace.com/samandjavkhlan
http://www.facebook.com/pages/Javkhlan-Samand/115850931773414
http://www.facebook.com/pages/Javkhlan-Samand/116490468375895?v=info&ref=ts
http://www.ilike.com/artist/Javkhlan

Дуучин МУГЖ Самандын Жавхлангын тоглолт болох газруудын хаяг , байршилын
талаархи монгол хэлдээрх мэдээлэлийг доорхи линк дээр дарж үзнэ үү ?

http://mongolevents.blogspot.com

Тоглолтын мэдээлэлийн спонсор
www.orloo.info
www.medeelel.com
www.mongolduu.com

Saturday, June 12, 2010

С. Жавхлангийн "Түмний минь дуртай дуунууд" тоглолт

Салхи Дамбий зохиолын дууны ханхүүгийн зарыг сайн тараасан бололтой. Эдийн засгийн хямрал, дээрээс нь Монголчуудын уламжлалт баяр цагаан сар болох гээд хэтэвчин дэх хэдээ хэмнэхээс өөр аргагүйд хүрээд байгаа нь нууц биш. Гэсэн ч Жавхлангийн тоглолтыг үзэх гэсэн олны хөл бөхийн өргөөг дарав. Таван өдрийн турш үзэгчийн хөлд даруулсан энэ тоглолт Самандын хүүгийн фенүүдийн хүсэлтээр дахин энэ сарын 19, 20 нд болоод өнгөрлөө.
2 сарын 10. Тоглолтын хоёр дахь өдөр. 6000 төгрөгийн үнэтэй тоглолтын билетийн сураг ч алга. Тоглолт эхлэхээс хэдэн өдрийн өмнө зарагдаж дууссан ажээ. Ихэнх нь шагчдын гарт орчихож. Бүр хоёр нугарч 8000-12000 төгрөгт хүрсэн байна. 2500 хүний суудалтай Бөхийн өргөөнд гишгэх зай байсангүй. Сониуч зарим нь тооны машин гаргаж гурван өдрийн тоглолтын орлогыг Жавхлангийн өмнөөс гаргаж өөр хоорондоо ярилцана.

Сартай шөнийн сэлүүхэндээ
Сайхан байгаль ганган чиг байна
Салаад одсон амраг чамайгаа
Санан санан дуулмаар байна... гэсээр” Сартай шөнө”-өөр “ Түмний минь дуртай дуунууд” эхлэв. Тоглолтонд залуу дуучин Түмэн-Өлзий, Идэржавхлан, ӨМӨЗО-с уригдаж ирсэн Баатаржав нар ая дуугаа өргөсөн юм. Баатаржав нас бага ч намба зааж хайртай дуучных нь дууг хэвлүүхэн гэгч дуулсанд өхөөрдсөндөө тайзнаас буулгах дургүй байлаа үзэгчид. Тэрээр СТА С.Жавхлангийн “Алсад суугаа ээж” дууг Монголын хүүхдийн ордны дуучид болон, “Хөх Монгол” Чуулгынхантай дуулсан юм. -“Бид адилхан Монголчууд. Биднийг алтан нар адилхан ивээг” гэж хэлээд дуулахад олон хүн нулимс унагаж байсан. Өвөр Монголын Хайлаар хотод амьдрах нэгэн хүү өөрийнх нь дууг зүрхэнд нь хоногштол дуулсанд сэтгэл нь хөдлөн тоглолтдоо урьсан гэдэг. Зохион байгуулалтаас эхлээд инженер техникийн алба хүртэлх багийн бүрэлдэхүүнтэй 150 гаруй хүн ажиллсан гэж байгаа. Гурван цаг шахам үргэлжлэх энэ тоглолт дуу шуутайхан болсон юм. Олонд үнэлэгдсэн бүх л дууг нь үзэгчид даган дуулж дуучны цээл хоолой ч хөвөрсөөр. Оюутны ширээнээс уран бүтээлийн гараагаа эхэлсэн Увсын хүүгийн анхны дуу “Хонгорхон үр минь” энэ үдэш эгшиглэж яг л өчигдөрийн юм шиг шинээрээ бас халуухан байсан юм. Үзэгчид бүр Баясгаланг орлон

“... Үрээ гээд бодохын цагт
Үнэр нь ханхийж сэтгэл сэргэнэ ээ... гэж хоолой мэдэн сэтгэлээсээ дуулж байлаа.
Анх СУИС-аа төгсчихөөд амьдралын олон салаа замын хаагуур нь явах вэ гэж эргэлзэхдээ “Харин” нэртэй анхны цомгоо гаргаж басан тэрээр удалгүй “Хүүгийн бодол”-ыг олжээ. Хүүгийн бодолд “Самандын Жавхлан” цомгийн санаа төрж хөдөөгийн хүү амьдралд ухаажихдаа “Би Монгол хүн” хэмээн бардамнаад авсан. Түүний сэтгэлд “Чононгоо” эгшиглэж, “Хайрын талст” амьдралын хөг нэмэн эгшиглэсээр.

Түүний аав шүлэг зохиолд дуртай нэгэн байсан гэдэг. Тиймдээ ч Жавхлан сүүлийн үед үзэг цаас нийлүүлэх нь их болсон гэх. Жавхлангийн сүүлд гаргасан “Хайрын талст “ цомгийн зарим дууных нь шүлэг түүний бичсэн шүлгүүд гэнэ лээ. Үүний нэг нь ангийн анд О.Баянмөнхийн захиалгаар хийгдсэн “Аягтай аястайхан хорвоо” дуу юм. Тэр бас Сүхбат аваргад зориулж “Нууцхан сэтгэлийн үнэн” нэртэй дууны шүлгийг бичсэн байна.

...Уяран хайланхан ард үлдсэн эгэлхэн мөчүүд минь
Ухаант ардын минь итгэлд хүрээ болов уу яагаа бол
Унаж босч тэнцэж үнэнтэй нөхөрлөсөн андуухан энэхэн заяа минь
Унаган төрөлх нутаг гэгээн өвгөдийн ариун ёсондоо таацаа юм болов уу
Хаая хааяхан сэтгэл минь сэмрэх юм
Аяар аяархан амьдрал минь дэнслэх юм аа... гэж Жавхлан шүлэглэжээ. Түүний цаана дэлгэцэн дээр Сүхбат аваргын уран барилдаан, 2006 оны наадмаар аваргын зодог тайлаад есөн хөлт цагаан тугандаа адис авч байгаа дүрс бүхий бичлэг гарч олны сэтгэлийг огшоогоод авна лээ. Энэ орой үзэгчдийн танхимд Сүхбат аварга ирсэн байсан бөгөөд өөрийн хүндлэл болгож алд цэнхэр хадаг Жавхланд барилаа.

Үеийн хэдээ бодвол дэндүү эрт олонд танигдсан зохиолын дууны ханхүү зарим үед жаахан бардам загнах нь бий. Эсвэл хэнэггүй ч юм уу гэмээр санагддаг юм. Барагтай бол сэтгэлээсээ ярих нь ховор түүний сонин авир зарим нэгнийг гайхуулаад авах нь энүүхэнд. Ямартаа л хэвлэлийн бага хуралдаа имижмейкэр “Донж”-ийн Төгөлдөрийг явуулж байхав. Цагдаагийн хувцас өмсөн, цагдаагийн хошууч Энхмандахын тоглосон гитар, аман хуурын аянд:

...Хүү нь ээждээ эрхэлсэн
Хүсээд ирэхгүй тавилан минь
Хүний дайтай явахсан гээд
Хүлгийн жолоо татсангүй ээ... хэмээн үзэгчдийн сэтгэлийг хөвөлзтөл дуулсан юм. Мөн “Чононгоо” дуугаа үзэсгэлэнт бүжигчин охидын хамт дуулж сонирхууллаа. “Хайрлаж болохгүй хайр”-аа “Хайрын гэгээн бороо”-нд дуулсан МУСТА Жавхлангийн тоглолт ийнхүү сэтгэл догдлуулсан мөчүүдээр дүүрэн байлаа.

Тэр энэ удаад хүүхэд баярлуулахаар шийджээ. Тиймдээ ч бэлэг бэлдсэн байна. Гэхдээ энэ бэлэг бас учиртай. 108 ширхэг оньсон тоглоом зэхсэн ажээ. Монголын ирээдүй болсон хойч үеийнхэн минь ухаан саруул, оюун цэлмэг байгаарай гэж тэр бэлгэджээ. Жавхлан бас хүүхдийн төлөө “За”-д нэгдэж байна гэдгээ ч хэлсэн юм. Ийнхүү түүний тоглолт он гарсаар тоглогдсон хамгийн нүсэр бас хамгийн ярих сонинтой тоглолт боллоо

Зиндаа

Thursday, June 3, 2010

С.Жавхлан Хүүгийн бодол концэрт

С.Жавхлан Түмний дуртай дуунууд Концэрт 5

С.Жавхлан Түмний дуртай дуунууд Концэрт 4

С.Жавхлан Түмний дуртай дуунууд Концэрт 2

С.Жавхлан Түмний дуртай дуунууд Концэрт

С.Жавхлан Түмний дуртай дуунууд Концэрт 3

Дархан хот - Aялан тоглолт 2

Дархан хот - Aялан тоглолт

Аав уул /ая/

Аав уул /ая/

Исгэрээ

Намрын цагаан бороо

Бадар хундага

Бадар хундага

Отрын адуучин

Отрын адуучин

Удмаас хурдан хүлгийн давхиа
Уургын үзүүрт салхи нь исгэрнээ
Уулын нугийн өвс нь сугсраад
Дөрөө таваг шүргэм байнаа
Адуу минь зүсээрээ сайхан байна даа

Адуучин би жаргаж явнаа
Өвс нь халиурч, үс нь харзлаад
Уулсын дундаа дулаахан байнаа
Туулай сайхан зосортой
Түмэн агт минь тарган байнаа
Адуу минь зүсээрээ сайхан байна даа
Адуучин би жаргаж явнаа

Зөөлөн салхи нь хацар илбээд
Зуны түрүүч хавар ирэхэд
Зуун түмэн адуугаа туугаад
Заяаны амраг чамдаа очно доо
Адуу минь зүсээрээ сайхан байна даа
Адуучин би жаргаж явнаа
Адуу минь зүсээрээ сайхан байна даа
Адуучин би жаргаж явнаа
Адуучин би жаргаж явнаа
Адуучин би жаргаж явнаааааааааааааааааа

Аав уул

Гоёлоо өмссөн ээж

Бүстийн цэнхэр нуур

Тэс мөрөн ээж