Saturday, July 10, 2010
Friday, July 9, 2010
Дуучин Монгол Улсын Гавъяат Жүжигчин Самандын Жавхлангийн “Өмөлзөж Харамлах Нутаг” цомгоо танилцуулах Түмний Минь Дуртай Дуунууд Амeриkийн Нэгдсэн Улс
Нутаг” цомгоо танилцуулах Түмний Минь Дуртай Дуунууд Амeриkийн Нэгдсэн Улс дахь
аялан тоглолт
Түмний минь Дуртай Дуунууд уран бүтээлийн тоглолт нь Монголд 7 өдөр дараалан
тоглож монголын шоу бизнэст рэкөрд тогтоосон юм. МУГЖ Самандын Жавхлан энэхүү
тоглолтоороо монгол улсыг бүхэлд нь тойрч мөн гадаадад япон , солонгос , орос
улсуудад амьдран суугаа монголчууддаа тоглолтоо зориулсан.
Дуучин МУГЖ Самандын Жавхлангын Өмөлзөж Харамлах Нутаг цомгоо танилцуулхын
ялдамд та бүхний сэтгэл зүрхийг гэгэлзүүлдэг Алсад суугаа ээж, Ааваа дуулая,
Чи минь байгаа хойно, Насан багын дурсамж , Ээжийн чанасан чай, ямархан сэтгэл
мартхын бэ , Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин, Монголын үнэртэй салхи
дуунуудаараа ая дууны цэнхэр хадаг өргөн барина.
Тоглолт 2010 оны 7 сард Монгол үндэсний наадмыг тохиолдуулан АмeриkийнНэгдсэн
Улсын Chicago, Washington DC, Denver, Seattle, Oakland, Los Angeles
хотуудад болно.
Тоглолтын тасалбар $60
For more info: (773) 641-9189 or (312) 404-2091, (301) 755-7988
Тоглолтын хуваарь. 2010 оны 7-р сар
7-н сарын 10-нд Чикаго хотод 20 цагаас Hanging
Gardens-д/8301 West Belmont Ave. River Grove, IL 60171
http://www.hanginggardensbanquets.com/contact_us.htm
7-н сарын 11-нд Вашингтон хотод 20 цагаас The Salsa Room 2619 Columbia Pike
Arlington, VA 22204
http://thesalsaroom.net/main/index.php?option=com_salsa&Itemid=26
7-н сарын 14-нд Денвер хотод 20 цагаас UB Café-д /2740 South Havana Street
Aurora, CO
7-н сарын 16-нд Seattle хотод 20 цагаас Coming
Soon
7-н сарын 17-нд Санфрациско хотод 20 цагаас Kimball’s Carnival-д /522 2nd Street
Oakland, CA 94607
http://www.wix.com/kimballscarnival/home
7-н сарын 18-нд Лос-Анжелес хотод 20 цагаас Express Night Club-д /5400 Wilshire
Blvd. Los Angeles, CA
http://www.expressnightclub.com/index.html
Тоглолтын ерөнхий зохион байгуулагч
www.partymongolevents.com
www.cravepictures.com
Дуучин МУГЖ Самандын Жавхлангын уран бүтээлтэй танилцах , түүнтэй холбогдохыг
хүсвэл дагалдах линк дээр дарна уу ?
http://javkhlansamand.blogspot.com/
http://www.youtube.com/javkhlansamand
http://twitter.com/javkhlansamand
http://www.myspace.com/samandjavkhlan
http://www.facebook.com/pages/Javkhlan-Samand/115850931773414
http://www.facebook.com/pages/Javkhlan-Samand/116490468375895?v=info&ref=ts
http://www.ilike.com/artist/Javkhlan
Дуучин МУГЖ Самандын Жавхлангын тоглолт болох газруудын хаяг , байршилын
талаархи монгол хэлдээрх мэдээлэлийг доорхи линк дээр дарж үзнэ үү ?
http://mongolevents.blogspot.com
Тоглолтын мэдээлэлийн спонсор
www.orloo.info
www.medeelel.com
www.mongolduu.com
Saturday, June 12, 2010
С. Жавхлангийн "Түмний минь дуртай дуунууд" тоглолт
Салхи Дамбий зохиолын дууны ханхүүгийн зарыг сайн тараасан бололтой. Эдийн засгийн хямрал, дээрээс нь Монголчуудын уламжлалт баяр цагаан сар болох гээд хэтэвчин дэх хэдээ хэмнэхээс өөр аргагүйд хүрээд байгаа нь нууц биш. Гэсэн ч Жавхлангийн тоглолтыг үзэх гэсэн олны хөл бөхийн өргөөг дарав. Таван өдрийн турш үзэгчийн хөлд даруулсан энэ тоглолт Самандын хүүгийн фенүүдийн хүсэлтээр дахин энэ сарын 19, 20 нд болоод өнгөрлөө.
2 сарын 10. Тоглолтын хоёр дахь өдөр. 6000 төгрөгийн үнэтэй тоглолтын билетийн сураг ч алга. Тоглолт эхлэхээс хэдэн өдрийн өмнө зарагдаж дууссан ажээ. Ихэнх нь шагчдын гарт орчихож. Бүр хоёр нугарч 8000-12000 төгрөгт хүрсэн байна. 2500 хүний суудалтай Бөхийн өргөөнд гишгэх зай байсангүй. Сониуч зарим нь тооны машин гаргаж гурван өдрийн тоглолтын орлогыг Жавхлангийн өмнөөс гаргаж өөр хоорондоо ярилцана.
Сартай шөнийн сэлүүхэндээ
Сайхан байгаль ганган чиг байна
Салаад одсон амраг чамайгаа
Санан санан дуулмаар байна... гэсээр” Сартай шөнө”-өөр “ Түмний минь дуртай дуунууд” эхлэв. Тоглолтонд залуу дуучин Түмэн-Өлзий, Идэржавхлан, ӨМӨЗО-с уригдаж ирсэн Баатаржав нар ая дуугаа өргөсөн юм. Баатаржав нас бага ч намба зааж хайртай дуучных нь дууг хэвлүүхэн гэгч дуулсанд өхөөрдсөндөө тайзнаас буулгах дургүй байлаа үзэгчид. Тэрээр СТА С.Жавхлангийн “Алсад суугаа ээж” дууг Монголын хүүхдийн ордны дуучид болон, “Хөх Монгол” Чуулгынхантай дуулсан юм. -“Бид адилхан Монголчууд. Биднийг алтан нар адилхан ивээг” гэж хэлээд дуулахад олон хүн нулимс унагаж байсан. Өвөр Монголын Хайлаар хотод амьдрах нэгэн хүү өөрийнх нь дууг зүрхэнд нь хоногштол дуулсанд сэтгэл нь хөдлөн тоглолтдоо урьсан гэдэг. Зохион байгуулалтаас эхлээд инженер техникийн алба хүртэлх багийн бүрэлдэхүүнтэй 150 гаруй хүн ажиллсан гэж байгаа. Гурван цаг шахам үргэлжлэх энэ тоглолт дуу шуутайхан болсон юм. Олонд үнэлэгдсэн бүх л дууг нь үзэгчид даган дуулж дуучны цээл хоолой ч хөвөрсөөр. Оюутны ширээнээс уран бүтээлийн гараагаа эхэлсэн Увсын хүүгийн анхны дуу “Хонгорхон үр минь” энэ үдэш эгшиглэж яг л өчигдөрийн юм шиг шинээрээ бас халуухан байсан юм. Үзэгчид бүр Баясгаланг орлон
“... Үрээ гээд бодохын цагт
Үнэр нь ханхийж сэтгэл сэргэнэ ээ... гэж хоолой мэдэн сэтгэлээсээ дуулж байлаа.
Анх СУИС-аа төгсчихөөд амьдралын олон салаа замын хаагуур нь явах вэ гэж эргэлзэхдээ “Харин” нэртэй анхны цомгоо гаргаж басан тэрээр удалгүй “Хүүгийн бодол”-ыг олжээ. Хүүгийн бодолд “Самандын Жавхлан” цомгийн санаа төрж хөдөөгийн хүү амьдралд ухаажихдаа “Би Монгол хүн” хэмээн бардамнаад авсан. Түүний сэтгэлд “Чононгоо” эгшиглэж, “Хайрын талст” амьдралын хөг нэмэн эгшиглэсээр.
Түүний аав шүлэг зохиолд дуртай нэгэн байсан гэдэг. Тиймдээ ч Жавхлан сүүлийн үед үзэг цаас нийлүүлэх нь их болсон гэх. Жавхлангийн сүүлд гаргасан “Хайрын талст “ цомгийн зарим дууных нь шүлэг түүний бичсэн шүлгүүд гэнэ лээ. Үүний нэг нь ангийн анд О.Баянмөнхийн захиалгаар хийгдсэн “Аягтай аястайхан хорвоо” дуу юм. Тэр бас Сүхбат аваргад зориулж “Нууцхан сэтгэлийн үнэн” нэртэй дууны шүлгийг бичсэн байна.
...Уяран хайланхан ард үлдсэн эгэлхэн мөчүүд минь
Ухаант ардын минь итгэлд хүрээ болов уу яагаа бол
Унаж босч тэнцэж үнэнтэй нөхөрлөсөн андуухан энэхэн заяа минь
Унаган төрөлх нутаг гэгээн өвгөдийн ариун ёсондоо таацаа юм болов уу
Хаая хааяхан сэтгэл минь сэмрэх юм
Аяар аяархан амьдрал минь дэнслэх юм аа... гэж Жавхлан шүлэглэжээ. Түүний цаана дэлгэцэн дээр Сүхбат аваргын уран барилдаан, 2006 оны наадмаар аваргын зодог тайлаад есөн хөлт цагаан тугандаа адис авч байгаа дүрс бүхий бичлэг гарч олны сэтгэлийг огшоогоод авна лээ. Энэ орой үзэгчдийн танхимд Сүхбат аварга ирсэн байсан бөгөөд өөрийн хүндлэл болгож алд цэнхэр хадаг Жавхланд барилаа.
Үеийн хэдээ бодвол дэндүү эрт олонд танигдсан зохиолын дууны ханхүү зарим үед жаахан бардам загнах нь бий. Эсвэл хэнэггүй ч юм уу гэмээр санагддаг юм. Барагтай бол сэтгэлээсээ ярих нь ховор түүний сонин авир зарим нэгнийг гайхуулаад авах нь энүүхэнд. Ямартаа л хэвлэлийн бага хуралдаа имижмейкэр “Донж”-ийн Төгөлдөрийг явуулж байхав. Цагдаагийн хувцас өмсөн, цагдаагийн хошууч Энхмандахын тоглосон гитар, аман хуурын аянд:
...Хүү нь ээждээ эрхэлсэн
Хүсээд ирэхгүй тавилан минь
Хүний дайтай явахсан гээд
Хүлгийн жолоо татсангүй ээ... хэмээн үзэгчдийн сэтгэлийг хөвөлзтөл дуулсан юм. Мөн “Чононгоо” дуугаа үзэсгэлэнт бүжигчин охидын хамт дуулж сонирхууллаа. “Хайрлаж болохгүй хайр”-аа “Хайрын гэгээн бороо”-нд дуулсан МУСТА Жавхлангийн тоглолт ийнхүү сэтгэл догдлуулсан мөчүүдээр дүүрэн байлаа.
Тэр энэ удаад хүүхэд баярлуулахаар шийджээ. Тиймдээ ч бэлэг бэлдсэн байна. Гэхдээ энэ бэлэг бас учиртай. 108 ширхэг оньсон тоглоом зэхсэн ажээ. Монголын ирээдүй болсон хойч үеийнхэн минь ухаан саруул, оюун цэлмэг байгаарай гэж тэр бэлгэджээ. Жавхлан бас хүүхдийн төлөө “За”-д нэгдэж байна гэдгээ ч хэлсэн юм. Ийнхүү түүний тоглолт он гарсаар тоглогдсон хамгийн нүсэр бас хамгийн ярих сонинтой тоглолт боллоо
Зиндаа
Thursday, June 3, 2010
Отрын адуучин
Удмаас хурдан хүлгийн давхиа
Уургын үзүүрт салхи нь исгэрнээ
Уулын нугийн өвс нь сугсраад
Дөрөө таваг шүргэм байнаа
Адуу минь зүсээрээ сайхан байна даа
Адуучин би жаргаж явнаа
Өвс нь халиурч, үс нь харзлаад
Уулсын дундаа дулаахан байнаа
Туулай сайхан зосортой
Түмэн агт минь тарган байнаа
Адуу минь зүсээрээ сайхан байна даа
Адуучин би жаргаж явнаа
Зөөлөн салхи нь хацар илбээд
Зуны түрүүч хавар ирэхэд
Зуун түмэн адуугаа туугаад
Заяаны амраг чамдаа очно доо
Адуу минь зүсээрээ сайхан байна даа
Адуучин би жаргаж явнаа
Адуу минь зүсээрээ сайхан байна даа
Адуучин би жаргаж явнаа
Адуучин би жаргаж явнаа
Адуучин би жаргаж явнаааааааааааааааааа
Нутаг шүтээн
Жавхлан - Самандын Жавхлан [цомог]
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjdSPTD1B-4LKEjUSZVvCrQhTzj_T-MqOOvggPICZnXbGUjTU5K3x4zc3XI7QXbvXTXAY91ON0_1QqyUKd-Di_2Olt-wWtRPTYTWYVSBsaR8lVe-fIo8lLa154xDVe8V-0G46Ziwf2KMJs/s320/7.bmp)
01. Жавхлан - Төөрөг тавилан (3:35)
02. Жавхлан - Зeeлeн зeeлeн замбуулин (2:54)
03. Жавхлан - Нутаг шүтээн (2:49)
04. Жавхлан - Тэс мөрөн ээж (4:14)
05. Жавхлан - Бүстийн цэнхэр нуур (3:26)
06. Жавхлан - Гоёлоо өмссөн ээж (5:27)
07. Жавхлан - Аав уул (3:27)
08. Жавхлан - Отрын адуучин (2:34)
09. Жавхлан - Бадар хундага (3:41)
10. Жавхлан - Намрын цагаан бороо (4:06)
11. Жавхлан - Исгэрээ (3:19)
12. Жавхлан - Аав уул /ая/ (3:25)
Дөрвөн настай халиун
Дөрвөн настай халиун ээ
Дөрөө жийгээд дэргүүлнээ
Ай хө
Дөрвөлжилөөд харагдах ар нь ээ
Дөтөлсөн амрагын бараа юу ээ
Таваар тавьсан гэзэг нь ээ
Талын бутууд шиг саглайн аа
Ай хө
Тавалана харагдах бараа нь ээ
Танилцсан амрагын бараа юу дээ
Дөрвөн настай халиун ээ
Дөрөө жийгээд дэргүүлнээ
Ай хө
Бараа юу зээ
Хөх Монголын өндөрлөг
Хөх Монголын өндөрлөг
Газар тэнгэрийн хормой залгаад
Ганган хун шиг Монгол гэрүүд цайвалзсан
Буурал халсан нарны дор зүрхэлэх
Буянт өндөр овоо минь нутгаа сахисан
....Дахилт....
Хүсэл зоригыг минь хөвчилж өгсөн
Хөх Монголын өндөрлөг минь
Агар цагаас тэмүүлж ирсэн
Дундрашгүй итгэлээ хайраа таньдаа өргье өө
Ерөөлөө таньдаа дэвшүүлье ерөөлөө дэвшүүлье
Холын холын үүлс нь мөрөөдлийг минь далалаад
Хонгор салхи нь сэтгэлийг минь дэрвүүлнээ ай
Хөхрөх нутаг минь шөнийн зүүдэнд эргэдэг
Хөөрхий ээжий минь бараа зүрхэнд минь бүртэлзсэн
...Дахилт...
Хүсэл зоригыг минь хөвчилж өгсөн
Хөх Монголын өндөрлөг минь
Агар цагаас тэмүүлж ирсэн
Дундрашгүй итгэлээ хайраа таньдаа өргье өө
Ерөөлөө таньдаа дэвшүүлье ерөөлөө дэвшүүлье
Насандаан чамдаан дуртай
Насандаа чамдаан дуртай
Нартад чамаасаа салах шиг
Наран саран солигдов чиг
Нандин чамайгаа хүлээнэм
Чулуун хатуудаа хамхарнаа
Тэнгис удааад ширгэнээ
Чиний миний сайхан дурлал
Цээжинд дунд мөнхөрнө
Дуртай гэж хэлээч намдаа
Дурлалаа гэж хэлнэ чамдаа
Ховор ховорхон сайхан дурлал
Холын холдоо батлаж явья
Дээс нь баттдаа тасарнаа
Хүмүүн аяандаа хөгширнөө
Хөвүүн аяандаа хөгширөв чиг
Хүмнээ дур нь хөгширэшгүй
Энхрийхэн
Энхрийхэн
Эрвэлзэнхэн тормолзонхон инээхээрээ
Ирж л явах юмаа надруугаа
Эвий сэтгэлд минь асан тэврүүлж
Энгэр шандыг ундрууланхан байна гэж би зүүдэллээ
Энээхэн минь энээхэн минь дээ
Энхрийхэн энхрийхэн хайр минь дээ
Эрвэлзэнхэн дэвэлзэнхэн инээхээрээ
Дэгдэж явах юмаа надруугаа
Дээлийн минь энгэрт асан тэврүүлж
Дэлхийн анирыг чимээлэнхэн байна гэж зүүдэллээ
Энээхэн минь энээхэн минь дээ
Энхрийхэн энхрийхэн хайр минь дээ
Хөгжилдөнхөн хөөрөлдөнхөн инээхээрээ
Хөвөн дүүлж л явах юмаа надруугаа
Хөхөл цээжинд минь асан тэмүүлж
Хөхрөх тэнгэрийг цэлмүүлэнхэн байна гэж би зүүдэллээ
Энээхэн минь энээхэн минь дээ
Энхрийхэн энхрийхэн хайр минь дээ
Мөрөөдлийн дуу
Мөрөөдлийн дуу
Наргүй өдрийг цэлмэтэл
Чамайгаа би бодно
Насаараа ингээд явах уу
Хэлээч хэлээч хэлээч дээ чи минь
Навчгүй модыг цэцэглэтэл
Чамайгаа би бодно
Янзаараа ингээд явах уу
Хэлээч хэлээч хэлээч дээ чи минь
Өнчин зүрхийг далавчилтал
Чамайгаа би бодно
Ойрхон мөртөө хол байна
Чамдаа чамдаа чамдаа яаж хүрнэ вэ
Өвлийн жаврыг бүлээстэл
Чамайгаа би бодно
Өндрөөс өндөрт байгаа
Чамдаа чамдаа чамдаа яаж хүрнэ вэ
Wednesday, June 2, 2010
Жавхлан - Өмөлзөж харамлах нутаг [цомог]
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhDiUhhkPI_Tb-m8PGGUXMX03P_hg5Bw9ro0ctx9OB8Y6-xA_Bi6RCr96T21CT0cSpKKO4bwhKyayLCZ_6dI4jggRWgHfbfxJsgQnik0vJyJu9-KfkijH5x3GLR7cB9J21TJesMlhv94mM/s320/17.bmp)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjLxMYSdO0egMQaMm8KxFFsZiYsM3ym587SBlF83bN5odLdlKQiyzE3gKQ8C0-h9m2yv63NiOD3IlUq-TvAaNnJdFRQC8WqJwBfsinTDuZVBFTECA11mqqhwxjNku6MGZFL0Kd2RNlDMSw/s320/16.bmp)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhT3ti1fPc1w4ZhkOZqQvdv5rW854QpZflNs4ETGwoQvRdAhEvwHjCEGOqGW1BHhU8kwQro27q9BvtnoV0Nh4h-cq-_kBzJZf3kHm99mtSjWHsJCIq6UcAtdIRiQEqSmriQzPrNk8WQ1nc/s320/15.bmp)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEj55XbMfhsPaWyIsh8NkgpgyK9lIxI5eAYtzxhkGzLAaLJgPBOzNe2Kg0roFLCYjRjDSbc_JP7-ZcS7HorHcPr4-ZSjC21T1N0bl7Z7tH1XNUz7kc8iiMffVMc8WDfcZDX5oiT3udZ-6OM/s320/14.bmp)
Дууны жагсаалт
1. Аниргүйхэн нутаг (4:22)
2. Мөрөөдлийн дуу (3:04)
3. Дэндүү их санаж дээ би нутгаан (4:14)
4. Өмөлзөж харамлах нутаг (5:05) [шүлэг | клип]
5. Энхрийхэн (4:08)
6. Насандаан чамдаан дуртай (3:12)
7. Чи минь байгаа хойно (4:41) [шүлэг]
8. Зүрхний эгшиглэн (4:24)
9. Дүүрэж учирсан дурлал (4:46)
10. Миний багш (3:13)
11. Хөх Монголын өндөрлөг (3:54)
12. Наран зүг (5:08)
13. Дулаахан намар (4:00)
14. Дөрвөн настай халиун (3:55)
15. Нууцхан сэтгэлийн үг (5:21) [шүлэг]
Дуу минь
Yг Б.Явуухулан Ая Д.Баттөмөр Дуу минь, дуу минь Дуу минь, дуу минь дуртайхан дуу минь Дуулим талын минь уянгатайхан дуу минь Эцгийнхээ гэрт эгшиглэхийг нь сонс луу Эмнэгхэн залуудаа сэтгэлээ уяраа луу Дуу минь, дуу минь дуртайхан дуу минь Ай даа дуу минь адтайхан дуу минь Аглаг талын минь аялуутайхан дуу минь Амрагхан чамдаа аяланхан өглүү Алагхан зүрхийг минь уяраан тат луу Ай даа дуу минь адтайхан дуу минь Дуу минь, дуу минь дуртайхан дуу минь Дуулим талын минь уянгатайхан дуу минь Хоёулаа болоод хослонхон дуул луу Хонгор нутгаа хайрланхан дуул луу Дуу минь, дуу минь дуртайхан дуу минь Ээ дээ дуу минь энхрийхэн дуу минь Ээрэм талын минь эгшигтэйхэн дуу минь Эх орны минь уянгасан бил үү Эцгийн минь хуурын эгшигсэн бил үү Ээ дээ дуу минь энхрийхэн дуу минь |
Жавхлан - Хайрын Талст [цомог]
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiEs6UH9ZOm0Lf5DlUPU4_Xe-Je_XxbCLP6x3gcsjZu_m1Js_9QPdoR3cMz7lN2Vy-BVO0G3qEqQCfecAQa-ujQTDvP0dBDFt5IJuUWG8fbXquxum3PyfmuSKpKofLpv1sP4PY9nF0o3ik/s320/9.bmp)
1. Хайрлаж болдоггүй хайр (4:50)
2. Санаж амьдрах ижий (5:11)
3. Хүүдээ (4:44)
4. Хужлын гол (4:58)
5. Дорнын говиос Монгол эхэлдэг (3:19)
6. Хуарангийн шөнө (5:11)
7. Дуу минь (4:26)
8. Чи минь шүү дээ (5:09)
9. Чулуутын гол (6:49)
10. Говь шанхын нутаг (3:40)
11. Мөнхийн зун шиг нас (3:29)
12. Хан хөгшин (4:38)
13. Эргээд санахад (2:36)
14. Ган зам (3:13)
15. Увс нуур (4:44)
Амгалан аав
Үүлэн хээтэй тэрэлгээ шуугаад
Үүрийн цолмонтой адуундаа мордсон
Үг нь хатуу ч зөөлөн сэтгэлтэй
Өлчир хээгүй миний л аав уу да
Үг нь хатуу ч зөөлөн сэтгэлтэй
Өлчир хээгүй миний л аав уу да
Гандуу тэрмэн дээлээ нөмөрөөд
Ганзгаа гоёоод хээр хоносон
Гүдэсхэн шударга дөлгөөн зантай
Дөрмөл буйл шиг миний л аа
Гүдэсхэн шударга дөлгөөн зантай
Дөрмөл буйл шиг миний л аа
Угалз шагалсан хүрмэн ханзартаа
Уургач удамтай наадаж явсан
Уртийн дуугаараа нутгаа гоёсон
Уул шиг амгалан миний л аав уу да
Уртийн дуугаараа нутгаа гоёсон
Уул шиг амгалан миний л аав уу да
Хайрын шүтээн хань
“Хайрын шүтээн хань”
Туулж амьдрахад минь цээжинд гэрэл цацраасан
Дуулж алдрахад минь сэтгэлд уул нөмөрлөсөн
Зүүдэлж сэрэхэд наран эрхлүүлж жаргаасан
Зүрхэнд хайр ургуулж бадраасан
Пр: Минийхээ төлөө зүтгэсэн чинийхээ ухааныг дуулъя
Үрийн заяаг түшилцэн халуун хайраа зориулъя
Инээж хөөрөхөд минь баярын магнай тэнийсэн
Итгэж хайрлахад минь инж цэцэг дэлгэрсэн
Ханьсаж жаргахад аашны сайхнаа бишрүүлсэн
Хайрлаж дуулахад гэгээ татуулсан
Пр: Минийхээ төлөө зүтгэсэн чинийхээ ухааныг дуулъя
Үрийн заяаг түшилцэн халуун хайраа зориулъя
Дуулж мишээхэд минь сэтгэлд үүр цайлгаж
Дуулим орчлонд хайраа хандалж гийгүүлсэн
Хайлж уярахад сарнай цэцэг дэлгэрсэн
Хамаг бүхнээ нартад гайхуулсан
Пр: Минийхээ төлөө зүтгэсэн чинийхээ ухааныг дуулъя
Үрийн заяаг түшилцэн халуун хайраа зориулъя
Минийхээ төлөө зүтгэсэн чинийхээ ухааныг дуулъя
Үрийн заяаг түшилцэн халуун хайраа зориулъя
Халуун хайраа зориулъя
Жавхлан - Чононгоо [цомог]
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEi-VQ3eg1ciq8Dq14cMrcEhc0uhz78yaXcrcCV16aHdiGlvRHhIwnhzh8ZQIRBtQkDuWPyJgUERZvVa5ofmcUJrk8JG1REc2QrwM0yaFjaa7Q7aXMjGBmQJG8Htc9nAKASywjCJTH4YzPo/s320/5.bmp)
1. Сар асгарсан шөнө (3:13)
2. Сэтэглээс ирсэн хайр (4:42)
3. Шүүдэрхэн (3:54)
4. Бурханаас ирсэн хайр (2:41)
5. Хайрын шүтээн хань (4:09)
6. Төрөлмөд минь (4:06)
7. Ээжийн чанасан цай (5:03)
8. Намрийн нар ээж хоёр (2:46)
9. Амгалан аав (3:43)
10. Аавийн нөмөр (3:13)
11. Ахан дуусийн дуу (2:47)
12. Шилийн богд (4:20)
13. Зотон хаан (3:58)
14. Хакухо (4:01)
15. Наман сарийн бороо (4:36)
16. Чононгоо (6:18)
Жавхлан - Би Монгол хүн [цомог]
Жавхлан - Хүүгийн бодол [цомог]
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhL_2sHAFSEbqJsVOdMGzdQDyM4bm25kqNDaAdu0OyAGFCJ0KjV8Dd2AIABSPDerUjfrv7FIDYdsIqXAOBPms2GyoZR_KGti98gAOoFW89LMJiibfpLxIhrG6eiu3rsn5wG-qjeRRcruTk/s320/javhlan-huugiin%2520bodol.jpg)
Дууны жагсаалт
01. Жавхлан - Хүүгийн бодол
02. Жавхлан - Миний найз
03. Жавхлан - Нутгийн жаахан Цээмаа
04. Жавхлан - Хүлээлээ
05. Жавхлан - Шөнө амталсан нулимс жүжгийн дуу
06. Жавхлан - Сэргэлэн жаахан дүү
07. Жавхлан - Монголжингоо
08. Жавхлан - Зөн билэгтэй ээж
09. Жавхлан, Дэлгэрмөрөн - Ааваа дуулъя
10. Жавхлан - Ижийгээ би баярлуулсан
11. Жавхлан - Эрээн нуур
12. Жавхлан - Дарьганга нутаг
13. Жавхлан - Ижий суварга
14. Жавхлан - Монголын үнэртэй салхи
Tuesday, June 1, 2010
Жавхлан - Харин [цомог]
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgPXSI5ZEpJlaBhEB2nEnBVvj1Vrfx1lPCcHu3M2aj3BCPGbJc3Ik0z_oenz40qgT8dlyz3Ank3QpQo5-iCDqU0qWBGzKb2sbz7t2GUNVwTjgiVJ667c8GsmyL2h98g3J2Ee64LMLQPtaA/s320/Javhlan_-_Harin.jpg)
Дуучин Жавхлангийн анхны ХАРИН... цомог. Тvvний бие дааж гаргасан энэхvv цомог нь ард тvмний дунд хит болсон "Зvvдэнд уяатай аав", "Загийн алим" киноны дуу, "Хєлгvй цэнхэр нуур" киноны дуу, "Насан багын дурсамж" дуунуудаас бvрдсэн цомог юм.
Дууны жагсаалт
1. Хөлгүй цэнхэр нуур (4:48)
2. Төрсөн нутгын уянга (3:19)
3. Үр минь (3:28)
4. Загийн алим (3:48)
5. Бидэн хоёрын жаргал (4:26)
6. Ямархан сэтгэл мартхын бэ (4:08)
7. Зүүдэнд ирдэг уран гоо (4:33)
8. Хайрын цэнхэр нулимас (4:44)
9. Аав л ээж л хоёр (3:34)
10. Алсад суугаа ээж (3:48)
11. Насан багын дурсамж (3:16)
12. Цаг цагын аяс (3:25)
13. Зүүдэнд уяатай аав (4:44)