Wednesday, June 2, 2010

Амгалан аав

Амгалан аав
АМГАЛАН ААВ
Үүлэн хээтэй тэрэлгээ шуугаад
Үүрийн цолмонтой адуундаа мордсон
Үг нь хатуу ч зөөлөн сэтгэлтэй
Өлчир хээгүй миний л аав уу да
Үг нь хатуу ч зөөлөн сэтгэлтэй
Өлчир хээгүй миний л аав уу да
Гандуу тэрмэн дээлээ нөмөрөөд
Ганзгаа гоёоод хээр хоносон
Гүдэсхэн шударга дөлгөөн зантай
Дөрмөл буйл шиг миний л аа
Гүдэсхэн шударга дөлгөөн зантай
Дөрмөл буйл шиг миний л аа
Угалз шагалсан хүрмэн ханзартаа
Уургач удамтай наадаж явсан
Уртийн дуугаараа нутгаа гоёсон
Уул шиг амгалан миний л аав уу да
Уртийн дуугаараа нутгаа гоёсон
Уул шиг амгалан миний л аав уу да

No comments:

Post a Comment