Wednesday, June 2, 2010

Хайрын шүтээн хань

Хайрын шүтээн хань
“Хайрын шүтээн хань”

Туулж амьдрахад минь цээжинд гэрэл цацраасан
Дуулж алдрахад минь сэтгэлд уул нөмөрлөсөн
Зүүдэлж сэрэхэд наран эрхлүүлж жаргаасан
Зүрхэнд хайр ургуулж бадраасан

Пр: Минийхээ төлөө зүтгэсэн чинийхээ ухааныг дуулъя
Үрийн заяаг түшилцэн халуун хайраа зориулъя

Инээж хөөрөхөд минь баярын магнай тэнийсэн
Итгэж хайрлахад минь инж цэцэг дэлгэрсэн
Ханьсаж жаргахад аашны сайхнаа бишрүүлсэн
Хайрлаж дуулахад гэгээ татуулсан

Пр: Минийхээ төлөө зүтгэсэн чинийхээ ухааныг дуулъя
Үрийн заяаг түшилцэн халуун хайраа зориулъя

Дуулж мишээхэд минь сэтгэлд үүр цайлгаж
Дуулим орчлонд хайраа хандалж гийгүүлсэн
Хайлж уярахад сарнай цэцэг дэлгэрсэн
Хамаг бүхнээ нартад гайхуулсан

Пр: Минийхээ төлөө зүтгэсэн чинийхээ ухааныг дуулъя
Үрийн заяаг түшилцэн халуун хайраа зориулъя
Минийхээ төлөө зүтгэсэн чинийхээ ухааныг дуулъя
Үрийн заяаг түшилцэн халуун хайраа зориулъя
Халуун хайраа зориулъя

No comments:

Post a Comment