Thursday, June 3, 2010

Энхрийхэн

Энхрийхэн

Энхрийхэн

Эрвэлзэнхэн тормолзонхон инээхээрээ

Ирж л явах юмаа надруугаа

Эвий сэтгэлд минь асан тэврүүлж

Энгэр шандыг ундрууланхан байна гэж би зүүдэллээ

Энээхэн минь энээхэн минь дээ

Энхрийхэн энхрийхэн хайр минь дээ

Эрвэлзэнхэн дэвэлзэнхэн инээхээрээ

Дэгдэж явах юмаа надруугаа

Дээлийн минь энгэрт асан тэврүүлж

Дэлхийн анирыг чимээлэнхэн байна гэж зүүдэллээ

Энээхэн минь энээхэн минь дээ

Энхрийхэн энхрийхэн хайр минь дээ

Хөгжилдөнхөн хөөрөлдөнхөн инээхээрээ

Хөвөн дүүлж л явах юмаа надруугаа

Хөхөл цээжинд минь асан тэмүүлж

Хөхрөх тэнгэрийг цэлмүүлэнхэн байна гэж би зүүдэллээ

Энээхэн минь энээхэн минь дээ

Энхрийхэн энхрийхэн хайр минь дээ

No comments:

Post a Comment